Сонин хачин

Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 224.256 ам дөрвөлжин км, нутгийн урт нь 810 км, өргөн нь 210-510 км. Сайн ноён хан аймгийн нутаг дэвсгэр нь хойд талаараа Далайчойнхор вангийн хошуу буюу өнөөгийн Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөх сумд, өмнө талаараа Ёст бэйлийн хошуу буюу өнөөгийн Өмнөговь аймгийн Булган, Баяндалай, Сэврэй, Ноён, Гурвантэс, баруун талаараа Завханы зарим сум, Баянхонгорын Богд, Жинст, Өлзийт, Баян- Овоо, Эрдэнэцогт, Галуут сум хамрагдаж байжээ. 1725 онд Манжийн Найралт Төв хаан Халхын гурван аймгийг 75 хошуу бүхий 4 аймаг болгож, Данзан ламын жич хүү Хошой чин ван Дашдэндэвт "хан" цол олгож, Түшээт хан аймгаас 19 хошуу таслан эзэмшил болгон өгч, Сайн ноён хан аймгийг байгуулав. Сайн ноён хан аймаг 1725-1911 оны хооронд 25 засаг хошуу, 8тамгатай хутагтын шавь, бүгд 32 засаг захиргааны нэгжтэй, халх дөрөв, дөрвөд хоёр, нийт зургаан аймгаас хамгийн томд нь тооцогдож байв.

No comments: